Эрдэнэт цогцолбор дээд сургууль

“Баяжуулагч 2025” шилжин явах цомын 4 төрөлт тэмцээнд “ЭРДЭНЭТ ЦОГЦОЛБОР” дээд сургуулийн баг амжилттай оролцлоо.

Баягжуулагч спорт тэмцээн

      Монголын Ашигт Малтмал Баяжуулагчдын Холбооноос баяжуулагч хоёр дахь удаа “Баяжуулагч 2025” шилжин явах цомын спортын наадмыг баяжуулагч инженерүүд, оюутан залуус, төгсөгчид, баяжуулах болон боловсруулах үйлдвэрүүд, төрийн байгууллага, их дээд сургуулиуд, аж ахуй нэгж байгуулагууд дунд 10 дүгээр сарын 17, 18- ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү спортын арга хэмжээнд “ЭРДЭНЭТ ЦОГЦОЛБОР” дээд сургуулийн АМБТ-2, 3 ангийн эрэгтэй, эмэгтэй оюутны хамтарсан баг тамирчид амжилттай  оролцсоноос эмэгтэй баг 3х3 сагсан бөмбөгийн төрөлд хүрэл медалийн эзэд боллоо.
      Шатар, ширээний теннис, дартс, 3х3 сагсан бөмбөгийн төрөлд нийт 10 байгууллагын 100 гаруй тамирчин өрсөлдөж, шилжин явах цомын эзнээр “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ шалгарлаа.

Энэ нийтлэлийг хуваалцах :