Эрдэнэт цогцолбор дээд сургууль

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд цахим ур чадвар олгох сургалт зохион байгууллаа

Манай сургуулийн 3 дахь жилдээ хэрэгжүүлж буй Европын холбооны Erasmus+ хөтөлбөрийн санхүүжилттэй дээд боловсролын “Монгол-Вьетнам улсын дээд боловсролын байгууллагын цахим шилжилтийг дэмжих нь” төслийн хүрээнд Монголын түнш их, дээд сургуулиудтай хамтран жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд цахим ур чадварыг дээшлүүлэх хоёр өдрийн эрчимжүүлсэн сургалтыг 2025 оны 10 сарын 14–15-ны өдрүүдэд цахимаар амжилттай зохион байгууллаа.

Сургалтад давхардсан тоогоор нийт 126 оролцогчид хамрагдсан бөгөөд эхний өдрийн сургалтаар Сити их сургууль болон ХААИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар сургуулийн багш нар “Дижитал маркетинг” сэдвийн хүрээнд байгууллагын цахим оролцооны ач холбогдол, дижитал контентийг бизнесийн сурталчилгаанд үр дүнтэй ашиглах арга, бүтээлч AI хэрэгслүүдийг хэрэглэх, “Зар сурталчилгаанд хиймэл оюун ухааныг ашиглах нь” сэдвээр сургалт явуулж, AI-д суурилсан видео хийх аргачлалууд, маркетингийн үр нөлөөг нэмэгдүүлж, хэрэглэгчийн оролцоог өргөжүүлэх талаар бодит жишээн дээр сургалт явуулсан.

Сургалтын хоёр дахь өдөр манай сургуулийн Мэдээллийн технологийн тэнхимийн эрхлэгч А.Түвшинжаргал “Кибер аюулгүй байдал” сэдвээр сургалт зохион байгуулж, байгууллагын дижитал орчны аюулгүй байдлыг хангах, харилцаа холбоонд автоматжуулалт нэвтрүүлэхийн ач холбогдлыг онцолсон сургалтыг явуулсан бол Оточ Манрамба их сургуулийн багш нар “Шүүмжлэлт сэтгэлгээ” сэдвээр сургалт явуулж, оролцогчдыг шийдвэр гаргалт, инновацид ухаалаг, дүн шинжилгээтэй сэтгэлгээг хэрэгжүүлэхэд уриалсан билээ.

Энэ нийтлэлийг хуваалцах :