Эрдэнэт цогцолбор дээд сургууль

“Нягтлан бодох бүртгэл” хөтөлбөр сурталчлах аян

2025.11.10-ны өдөр Даваа гараг.

Хөтөлбөр сурталчлах аян 2025 оны 11 дүгээр сарын 10-ны Даваа гаригт эхэлсэн ба энэ өдрийн үйл ажиллагааг Т.Батдорж зөвлөх багштай НББ-4 анги зохион байгууллаа.

Өглөө 7.40-8.00 хооронд багш оюутнуудыг угтан авч Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар,  Хувь хүний орлогын албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн хэрэгжилттэй холбоотой болон е-баримтын танилцуулга хийж, материал тараав.

“Нягтлан бодох бүртгэл” хөтөлбөр сурталчлах аяны хүрээнд

“Мэргэжлийн практик ур чадварт хэрхэн суралцах вэ?” хэлэлцүүлэг зохион байгуулж дараах зочид оролцлоо.

  1. Орхон аймаг Баян-Өндөр сумын санхүү, төрийн сангийн албаны дарга Б.Ган-Эрдэнэ
  2. ХААН банкны Оюут тооцооны төвийн захирал Х.Мягмар
  3. “Анд Энерги” ХХК-ийн нягтлан бодогч н.Оюунбилэг

Тус хэлэлцүүлэг нь оюутнуудад нягтлан бодох бүртгэл мэргэжлийн үндсэн мэдлэгт маш сайн суралцахаас гадна хувь хүний хөгжил төлөвшилд анхаарч, олон ур чадваруудыг эзэмшсэн байхыг орчин үеийн нягтлан бодогчдоос шаардаж байгааг ойлгуулсан ач холбогдол өндөртэй уулзалт, хэлэлцүүлэг боллоо.

“Мэргэжлийн практик ур чадварт хэрхэн суралцах вэ?” уулзалт хэлэлцүүлгийн үр дүнд  оюутнууд дараах ур чадварыг эзэмшсэн байхыг зочид зөвлөлөө.

  1. Харилцаа, хандлага сайн байх
  2. Цаг баримтлах, цагийг үр дүнтэй өнгөрөөдөг байх
  3. Онолын мэдлэг, байгууллагын дотоод дүрэм журам, хуулийн мэдлэг сайн байх
  4. Ямар нэгэн хувийн ур чадварыг хөгжүүлэх /Илтгэх, спорт, урлаг гэх мэт/
  5. Үнэнч шударга байдал
  6. Бусад

Хэлэлцүүлгийн эцэст ХААН банкны Оюут тооцооны төвийн захирал Х.Мягмар асуулт хариулт явуулж шалгарсан НББ-4 ангийн оюутан Б.Бат-Оргил, НББ-2 ангийн оюутан У.Сэлэнгэ нарт гарын бэлэг гардуулав.

Энэ нийтлэлийг хуваалцах :