2025 оны 11 сарын 6-ны өдөр “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль нь “Хөх түүх” ХХК-тай багш болон оюутнуудын англи хэлний мэдлэг, чадварыг EFEKTA онлайн сургалтаар сайжруулах, түвшин ахиулах, ЭЦДС-ын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү санамж бичгийг үзэглэснээр багш болон оюутнуудын англи хэлний мэдлэг, чадварыг сайжруулах, түвшин ахиулах, багш нарыг EFEKTA заах аргазүйг ашиглан англи хэлийг үр дүнтэй заах зуны сургалтад АНУ болон Англи улсад хамруулах, оюутан залуусыг англи хэлний танхимын, зуны сургалт, хөтөлбөрт зуучлах, ЭЦДС-ын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, Герман, Австралаас Эрдэнэт цогцолбор сургуульд богино хугацаанд зөвлөх мэргэжилтэн зуучлах чиглэлээр үр өгөөжтэй, урт хугацааны түншлэлийг хөгжүүлэх боломж бүрдэх юм.
