Эрдэнэт цогцолбор дээд сургууль

ОХУ-аас сайн дурын багш нар ажиллаж байна

Манай сургууль нь  ОХУ-ын Уралын Холбооны Их сургуультай хамтран металлургийн мэргэжлээр “2+2” хөтөлбөрийг 2021 оноос амжилттай хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрт суралцаж буй нэг, хоёрдугаар курсийн 24 оюутанд Оросын Холбооны Улсын Россотрудничество агентлагийн ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Санхүүгийн их сургуультай хамтран хэрэгжүүлж байгаа“За русский” төслийн сонгон шалгаруулалтад оролцож шалгарсан сайн дурын дадлагажигч багш Полина Фофилова, Юлия Пермякова нар ярианы чадвар хөгжүүлэх хичээл зааж байна. Багш нар 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 12 дугаар сарын 05-ны өдрүүдэд хичээл сургалтын ажлыг сонирхолтой хэлбэрээр явуулахын зэрэгцээ асуулт хариултын тэмцээн, Пушкины өдөрлөг зэрэг хичээлээс гадуурх олон арга хэмжээ санаачлан оюутныг сэдэлжүүлж, тэдэнд орон судлалын мэдлэг олгож, богино хугацаанд ахиц гарч байгаад багш оюутнууд сэтгэл хангалуун байна.  

Энэ нийтлэлийг хуваалцах :