Эрдэнэт цогцолбор дээд сургууль

“MUST CUP-2025” ХӨЛБӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ТЭРГҮҮН БАЙРАНД ШАЛГАРАВ

            ШУТИС-ийн багш, ажилчдын дундах спортын 8 төрөлт тэмцээний “MUST CUP 2025” хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2025 оны 11 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд Монголын хөл бөмбөгийн холбооны Футзалын ордонд 13 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жилийн тэмцээнд ШУТИС-ийн бүрэлдэхүүн 10 сургуулийн нийт 120 тамирчин оролцож олон улсын хөл бөмбөгийн холбооны дүрмийн дагуу Монголын хөл бөмбөгийн холбооны шүүгчид шүүн явуулснаараа онцлог боллоо. Тэмцээнд оролцсон багууд тус бүр 10 тоглогч, 1 дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй оролцож, талбайд 5 тоглогч тоглосон.

Алтан медаль болон шилжин явах цомын төлөө Эрдэнэт цогцолбор дээд сургууль, Захиргаа аж ахуйн баг тоглож Эрдэнэт цогцолбор дээд сургууль 1:0 хожиж шилжин явах цомын эзэд боллоо.

Мөн Хамгаалагч 8 номертой тоглогч Болд багш шилдэг хамгаалагчаар шалгарав.

Энэ нийтлэлийг хуваалцах :