Эрдэнэт цогцолбор дээд сургууль

ОПЕННЕТ ХХК-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ ҮЗЭГЛЭЛЭЭ

Эрдэнэт цогцолбор дээд сургууль нь мэдээлэл, харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа явуулдаг ОПЕННЕТ ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичгийг 2025 оны 12 дугаар сарын 8-ны өдөр албан ёсоор үзэглэлээ.

Тус санамж бичгийн хүрээнд сургуулийн оюутны байр болон Хичээлийн II байранд өндөр хурдны интернетийн сүлжээг суурилуулах бөгөөд үүний үр дүнд оюутан, суралцагчид сургалтын болон судалгааны үйл ажиллагаандаа шаардлагатай интернэтийг үнэ төлбөргүй ашиглах нөхцөл бүрдэж байна.

ОПЕННЕТ ХХК нь Бүгд Найрамдах Солонгос Улсын НРСS компанитай хамтран тус улсын боловсролын байгууллагуудын интернэт хэрэглээг хангадаг бөгөөд Филиппин Улсын ерөнхий боловсролын сургуулиудад сургуулийн орчин дахь интернэтийн үйлчилгээг үнэ төлбөргүйгээр олгож буй олон улсын туршлагатай. Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсад, тэр дундаа Эрдэнэт хотод анх удаа хэрэгжиж буйгаараа онцлог ач холбогдолтой юм.

Уг санамж бичиг нь сургалтын орчны дижитал шилжилтийг дэмжих, оюутан, суралцагчдын мэдлэг мэдээлэлд тэгш хүртээмжтэй хандах боломжийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.

Энэ нийтлэлийг хуваалцах :