Эрдэнэт цогцолбор дээд сургууль

“MOVE DIGITAL – DATA ANALYTICS MINI CHALLENGE 2025” тэмцээний шилдгүүд тодорлоо

Европын холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй “Digital Move” төслийн хүрээнд зохион байгуулагдсан DIGITAL WEEK – 2025 арга хэмжээ 2025 оны 12 дугаар сарын 4, 5-ны өдрүүдэд Сити Их Сургууль болон Оточ Манрамба Их Сургууль дээр амжилттай болж өндөрлөлөө. Хоёр өдрийн турш үргэлжилсэн энэхүү арга хэмжээ нь их дээд сургуулиудын дижитал ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой байв.

Тус арга хэмжээний хүрээнд Оточ Манрамба Их Сургууль дээр зохион байгуулсан DATA ANALYTICS MINI CHALLENGE тэмцээнд Дархан ХААИС, Сити Их Сургууль, Оточ Манрамба Их Сургууль, “Эрдэнэт Цогцолбор” дээд сургуулийн оюутнуудын нийт зургаан баг оролцон, өгөгдлийн шинжилгээ, асуудал шийдвэрлэх ур чадвараа сорьсон юм.

Тэмцээний дүнгээр “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн STD баг тэргүүн байр эзэлж, Дархан-Уул аймгийн ХААИС-ийн Problem Solver баг хоёрдугаар байранд шалгарсан бол Сити Их Сургуулийн Insight баг гуравдугаар байрны шагнал хүртлээ. Оюутнууд бодит өгөгдөл дээр ажиллаж, шинэлэг шийдэл, аналитик сэтгэлгээгээ амжилттай харуулснаараа онцлог байв.

Энэ нийтлэлийг хуваалцах :