Эрдэнэт цогцолбор дээд сургууль

“ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖИЛ – 2025” ЧУУЛГАНД ОРОЛЦЛОО

            ШУТИС-ийн Залуучуудын хөгжлийг дэмжих холбоотой хамтран “ШУТИС-ийн стратеги төлөвлөгөө 2030”-ийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, ШУТИС -ийн бүрэлдэхүүн, харьяа сургуулиудын залуу багш, ажилтнуудын танилцах боломжийг бүрдүүлэх, дуу хоолойг сонсох, тэдний хүсэл зорилгыг нэгтгэх, сургуулийн хөгжил дэвшилд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зорилготой 2025 оны 12-р сарын 12-ны өдөр “ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖИЛ – 2025” чуулганд “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн залуу багш, ажилтнуудын дуу хоолойг хүргэх харилцан туршлага солилцох цаашид хэрхэн хамтарч ажиллах зорилготой оролцлоо.

Чуулганаар ШУТИС -ийн удирдлагуудын зүгээс залуучуудыг дэмжих бодлого шийдвэр, стратеги төлөвлөгөөтэй танилцан ШУТИС -ийн Залуучуудын хөгжлийг дэмжих холбооны үйл ажиллагаа болон цаашид хэрхэн хамтран ажиллах боломж байгаа талаар санал солилцлоо. ШУТИС -ийн Залуучуудын хөгжлийг дэмжих холбооны үйл ажиллагааны төлөвлөгөө, дүрэм, хамтран ажиллах санамж бичгийн талаар мэдээлэл хийж, ШУТИС –ийн залуучууд 7-н багт хуваагдан багийн ажиллагааг сайжруулах, хоорондоо танилцах боломжийг дэмжин хөгжөөнт тэмцээн зохион байгуулагдлаа. Бүрэлдэхүүн болон харьяа сургуулиудын залуучууд хоорондоо танилцаж мэргэжлийн чиглэл болон хүсэл сонирхлын дагуу хамтарч ажиллах, өөрсдийгөө хөгжүүлэх ач холбогдолтой чуулган боллоо.

Энэ нийтлэлийг хуваалцах :