Эрдэнэт цогцолбор дээд сургууль

“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн төлөөлөгчид  бүгд найрамдах словак улсын косиче хотод болж буй  “дижитал move- монгол- вьетнам улсын дээд боловсролын байгууллагын  цахим шилжилтийг дэмжих нь” төслийн менежментийн хуралд оролцлоо

Европын холбооны Erasmus+ хөтөлбөрийн санхүүжилттэй дээд боловсролын “Монгол-Вьетнам улсын дээд боловсролын байгууллагын цахим шилжилтийг дэмжих нь” төслийг Монгол улсын 3 сургууль, Бүгд найрамдах Франц улсын 1, Словак улсын 1, Вьетнам улсын 7 их сургуультай хамтран 2023 оноос хойш хэрэгжүүлж байна.

Энэхүү төслийн менежментийн хурал 2025 оны 10 сарын  20-24-ны өдрүүдийн хооронд Бүгд Найрамдах Словак Улсын Косиче хотноо зохион байгуулагдаж, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн захирал Д.Заяабаатар Ph.D, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагааны төвийн тэргүүлэх мэргэжилтэн, уг төслийн координатор Б.Ариумаа нар оролцлоо.

Уг хурлаар багц ажлуудын биелэлтийг хэлэлцэж, цаашид төслийг амжилттай гүйцэтгэхэд шаардлагатай ажлуудын талаар хэлэлцлээ.

Дашрамд дурдахад, уг төслийг хэрэгжүүлснээр “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн цахим сургалтын арга зүйн төвийг байгуулж, цахим шилжилтийн стратегийн төлөвлөгөө боловсруулсан бөгөөд зөөлөн ур чадварын 10 сургалтыг цахимжуулж, Монгол, Вьетнам улсын их сургуулиудын багш, оюутнуудад өөрсдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх боломж олгосон. Цаашид энэхүү төслийн хүрээнд олон ажлууд хийгдэхээр төлөвлөгдөж байна

 

Энэ нийтлэлийг хуваалцах :