Эрдэнэт цогцолбор дээд сургууль

“Эрдмийн чуулган 2026”  Коосэн хөтөлбөрийн оюутны эрдэм шинжилгээний бага хурал анх удаа зохион байгуулагдав

Эрдэнэт цогцолбор их сургуулийн “Эрдмийн чуулган 2026” эрдэм шинжилгээний хурлын салхийг хагалан, анх удаа Коосэн хөтөлбөрийн оюутны эрдэм шинжилгээний хурал  3-р сарын 26-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. “Эрдмийн чуулган 2026” Коосэн оюутны төрөлд нийт 12 илтгэл хэлэлцүүлснээс Х.Оюун-Эрдэнэ (Ph.D) багшийн удирдсан ХИ-3 ангийн оюутан М.Номин-Эрдэнэ, М.Хишигдэлгэр нарын  “Уруул өнгөлөгчийн найрлага болон технологийн судалгаа” сэдэвт илтгэл Тэргүүн байр эзэллээ. Дэд байранд Э.Отгонцэцэг багшийн удирдсан ЦИ-1 ангийн оюутан Э.Ананд М.Энхцацрал, Б.Ариунтунгалаг нарын “Харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан ухаалаг таягийн хөгжүүлэлтийн судалгаа”, Гутгаар байранд Н.Елдос багшийн удирдсан ЦИ-3 ангийн оюутан Б.Чандмаа, Т.Цолмон-Эрдэнэ, А.Тэмүүлэн нарын “Микроконтроллер дээр суурилсан ухаалаг залгуурын системийн шийдэл, хэрэгжүүлэлт” сэдэвт бүтээл тус тус байр эзэллээ.

Эрдмийн чуулганд оролцсон нийт илтгэгчдэдээ цаашдын сурлага хөдөлмөр, судалгааны ажилд нь амжилт хүсье.

Энэ нийтлэлийг хуваалцах :