Эрдэнэт цогцолбор их сургууль

Эрдэнэт цогцолбор их сургуулийн “Эрдмийн чуулган 2026” эрдэм шинжилгээний хурлын  оюутны эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа.  

2026-2027 оны хичээлийн жилийн элсэлтийн үйл ажиллагааны зураглал

   “Эрдмийн чуулган 2026” оюутны нийт 15 илтгэл хэлэлцүүлснээс У.Баттулга багшийн удирдсан МТ-3 ангийн оюутан Б.Арьяабал, Ц.Сугар, Б.Дагвадорж нарын “Микросервис архитектурт суурилсан аялал болон үнэлгээний веб систем” сэдэвт илтгэл Тэргүүн байр эзэллээ. Дэд байранд А.Түвшинжаргал, Ч.Отгончимэг багшийн удирдсан ЦСА-4 ангийн оюутан Л.Одлхагвын “Ган бөөрөнцгийн хатаах процессын автоматжуулалт” сэдэвт илтгэл, Гутгаар байранд З.Баттуяа багшийн удирдсан НББ-3 ангийн оюутан Э.Энхжин “Газар тариалангийн аж ахуйн нэгжийн өртөг тооцоолол ба нягтлан бодох бүртгэлийн судалгаа Буудайн өртөг тооцох аргыг сайжруулах нь” сэдэвт бүтээл, Тусгай байранд Б.Билгүүн багшийн удирдсан АМБТ-2 ангийн оюутан З.Отгонцэцэг, П.Төгөлдөр, Б.Мөнхзул нарын “Хүдэр бэлтгэлийн хэлхээнд өндөр даралтын булт бутлуур нэвтрүүлэх боломжийн судалгаа – Эрдэнэт үйлдвэрийн жишээн дээр” сэдэвт бүтээл тус тус байр эзэллээ.

Эрдмийн чуулганд оролцсон нийт илтгэгчдэдээ цаашдын сурлага хөдөлмөр, судалгааны ажилд нь амжилт хүсье.

Энэ нийтлэлийг хуваалцах :