Эрдэнэт цогцолбор дээд сургууль

Эрдэнэт цогцолбор их сургуулийн “Эрдмийн чуулган 2026” эрдэм шинжилгээний хурлын багш судлаачдын эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа.  

   “Эрдмийн чуулган 2026” багш судлаачдын нийт 4 илтгэл хэлэлцүүлснээс Л.Ундраа, Б.Пүрэвдорж, Tomoyuki Homma нарын хамтын бүтээл, ЭЦИС-ийн багш Л.Ундраагийн илтгэсэн “Хром молибдент гангийн атомын оронт торын бүтцийг тодорхойлох тем шинжилгээний үр дүн” сэдэвт илтгэл Тэргүүн байр эзэллээ. Дэд байранд А.Түвшинжаргал, Д.Энхбаатар, Б.Гэрэлмаа, Б.Ганбат нарын бүтээл ЭЦИС-ийн багш  А.Түвшинжаргалын илтгэсэн “Хиймэл оюун ухааны гүн сургалтын аргаар тэсэлгээний дараах хүдрийн бутлагдалтыг тодорхойлох нь” сэдэвт илтгэл, Гутгаар байранд Д.Сансар, Х.Адъяацогт нарын хамтын бүтээл илтгэгч ЭЦИС-ийн багш Д.Сансарын “Манлайлал нь байгууллагадаа үнэнч хандах хандлагад нөлөөлөх нь – Хот тохижуулах газрын жишээ нь дээр” сэдэвт илтгэл, Тусгай байранд Б.Билгүүн, Э.Сүхбат нарын бүтээл ЭЦИС-ийн багш Б.Билгүүний илтгэсэн  “Нүүрсийг хуурай аргаар ялгах төхөөрөмжийн ялгалтад баяжуулах ширээний торны нүхний хэмжээний нөлөөллийн судалгаа” эрдэм шинжилгээний бүтээл тус тус байр эзэллээ.

Эрдмийн чуулганд идэвхтэй оролцож, өөрсдийн мэдлэг туршлага, судалгааны үр дүнгээ хуваалцсан нийт багш, судлаач та бүхэндээ гүн талархал илэрхийлье. Та бүхний цаашдын эрдэм шинжилгээ, судалгааны ажил улам өргөжин тэлж, шинэ нээлт, бүтээлээр арвижин баяжих болтугай.

Энэ нийтлэлийг хуваалцах :