Эрдэнэт цогцолбор их сургууль

 Утас: (976) 75773415
Сургалтын албаны утас:  (976) 75773318
Цахим шуудан: info@eit.edu.mn

ДОКТОРЫН МАНЛАЙЛАЛ СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ДОКТОРЫН МАНЛАЙЛАЛ СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Эрдэнэт цогцолбор их сургууль нь “Докторын манлайлал” сэдэвт хэлэлцүүлгийг 2026 оны 04 сарын 09-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээнд сургуулийн эрдэмтэн багш нар, судлаачид оролцож, докторын түвшний мэргэжилтнүүдийн манлайлал, сургуулийн хөгжлийн ирээдүйн чиг хандлага болон судалгааны тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлох талаар хэлэлцэв.

Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид өөрсдийн судалгааны ажлын чиглэлийг танилцуулж, их сургууль болон үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж, залуу судлаачдын манлайллыг хөгжүүлэх арга зам, бүс нутгийн хөгжилд судалгааны ажлын гүйцэтгэх үүрэг зэрэг чухал асуудлуудыг хөндөн хэлэлцэв. Мөн судалгааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх бодитой гарц шийдлүүдийг тодорхойлж, цаашид хэрэгжүүлэх шинэлэг санал, санаачилгуудыг дэвшүүллээ.

Эрдэнэт цогцолбор их сургууль нь цаашид докторын түвшний судлаачдын манлайллыг бүх талаар дэмжиж, судалгаа–үйлдвэрлэлийн уялдааг гүнзгийрүүлэн, бүс нутгийн хөгжилд чиглэсэн инновацын төслүүдийг тасралтгүй дэмжин ажиллахыг зорьж байна.

Энэ нийтлэлийг хуваалцах :