Эрдэнэт цогцолбор их сургууль

 Утас: (976) 75773415
Сургалтын албаны утас:  (976) 75773318
Цахим шуудан: info@eit.edu.mn

ЭЦИС БОЛОН ХБНГУ-ЫН ФРАЙБЕРГ ХОТЫН “УУЛ УУРХАЙН АКАДЕМИ” ТЕХНИКИЙН ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ

ЭЦИС БОЛОН ХБНГУ-ЫН ФРАЙБЕРГ ХОТЫН “УУЛ УУРХАЙН АКАДЕМИ” ТЕХНИКИЙН ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ

ЭЦИС БОЛОН ХБНГУ-ЫН ФРАЙБЕРГ ХОТЫН “УУЛ УУРХАЙН АКАДЕМИ” ТЕХНИКИЙН ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ

ХБНГУ-ын Захсен муж улсын Фрайберг хотын “Уул уурхайн Академи” (Tu Bergakademie Freiberg буюу TUBAF) -техникийн их сургуулийн Геошинжлэх ухаан, геотехник, уул уурхайн факультетын декан бөгөөд Маркшейдерийн институтийн захирал Jorg Benndorf болон гидрогеологи, гидрохимийн тэнхимийн эрхлэгч Traugott Scehytt болон тус сургуулийн анхны монгол төгсөгч, Доктор Д.Баяр нар 2026 оны 06 сарын 22-ны өдөр Эрдэнэт цогцолбор их сургуульд (ЭЦИС) зочиллоо.

Тус айлчлалын хүрээнд 2 сургуулийн хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг санамж бичгийн хүрээнд 2 тал хамтран ажиллах талаар санал солилцсон бөгөөд үүнд: Erasmus Student/Faculty/Staff Mobility тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд ЭЦИС-ийг дэмжин хамтарсан өргөдөл гаргах боломж; Европын Холбооны санхүүжилттэй төсөл хөтөлбөрт хамтран оролцох боломж; мөн уул уурхайн тэнхимийн лабораторийг шинэчлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлууд багтлаа. Фрайбергийн “Уул уурхайн академи”-ийн төлөөлөгчид Монголын дээд боловсролын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа улам бүр бэхжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Мөн уг төлөөлөгчид “Эрдэнэт үйлдвэр”ийн бүсэд нэвтрэн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд айлчлалын төгсгөлд Ил уурхайн Маркшейдерийн албаны мэргэжилтнүүдтэй ажил хэргийн уулзалт хийв. Уулзалтаар хаягдлын аж ахуйн далангийн тогтворшил, хаягдал усны түвшний хяналтын арга хэрэгсэл, орчин үеийн технологийн шийдлүүдийн талаар дэлгэрэнгүй санал солилцсон юм. Мөн “Эрдэнэт үйлдвэр”-ийн маркшейдер инженерүүдийг “Уул уурхайн Академи” техникийн их сургуульд богино хугацааны мэргэшүүлэх сургалтад хамруулах, чадавхыг нь бэхжүүлэх боломжуудын талаар үр дүнтэй ярилцлага өрнүүллээ.

Энэхүү уулзалт болон хамтын ажиллагааны санамж бичиг нь хоёр орны дээд боловсролын түншлэлийг өргөжүүлэхээс гадна уул уурхайн салбарын нарийн мэргэжилтнүүдийг олон улсын түвшинд бэлтгэх, харилцан туршлага солилцох шинэ боломжуудыг нээсэн чухал алхам боллоо.

Дашрамд дурдахад Фрайбергийн Уул уурхайн Академи нь 1765 онд байгуулагдсан, дэлхийн хамгийн эртний уул уурхайн их сургууль бөгөөд өдгөө ХБНГУ болон олон улсад эрдэс баялаг, эрчим хүч, байгаль орчны технологийн чиглэлээр тэргүүлэгч сургалт, судалгааны төв юм. Химийн үелэх системийн Инди (In) болон Германи (Ge) элементүүдийг тус сургуулийн эрдэмтэд анх нээж байсан түүхтэй.

Энэ нийтлэлийг хуваалцах :