Эрдэнэт цогцолбор их сургууль нь 2026 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр “Бороогоулд” ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Энэхүү санамж бичгийн хүрээнд талууд сургалт, судалгаа, академик түншлэлийг хөгжүүлэх, бэхжүүлэх, соёлын олон талт байдлыг таниулах, дэлгэрүүлэх, суралцагчдын цагийн бүтээмжийг нэмэгдүүлэх, нийгмийн үр өгөөжтэй харилцааг бий болгох зорилготойгоор оюутнуудад дадлага хийх, ажлын байранд зуучлуулах боломжийг олгох, хамтарсан сургалт, арга хэмжээ, судалгааны ажлуудыг зохион байгуулж хамтын ажиллагаа хэрэгжүүлэхээр тохиролцлоо.
“Бороогоулд” ХХК нь уурхайн ашиглалтын хугацаа дуусахад биологийн болон техникийн нөхөн сэргээлтийг олон улсын шаардлагын дагуу хийж, орон нутагт буцаан хүлээлгэн өгсөн байгаль орчны нөхөн сэргээлтийн жишгийг Монголд анх хийсэн үлгэр жишээ компанийн нэг юм.

