Эрдэнэт цогцолбор их сургууль нь 2026 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр АНУ-ын Невадагийн их сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Энэхүү санамж бичгийн хүрээнд талууд багш, оюутан солилцох, академик мэдээлэл харилцан хуваалцах, хамтарсан судалгаа болон сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэхээс гадна эрдэм шинжилгээний хурал, семинарыг хамтран зохион байгуулахаар тохиролцлоо.
Ташрамд дурдахад, Невадагийн их сургууль нь 24,000 гаруй оюутантай бөгөөд 13 бие даасан коллеж, 40 академик тэнхимийн хүрээнд бакалавр, магистр, докторын түвшний 560 гаруй сургалтын хөтөлбөр хэрэгжүүлдэг томоохон сургууль юм.
Эрдэнэт цогцолбор их сургуулийн хувьд багш, оюутнууддаа дэлхийн жишигт нийцсэн сургалт, судалгааны орчинд хамрагдах шинэ боломжийг нээж буй өндөр ач холбогдолтой алхам боллоо.



