Эрдэнэт цогцолбор их сургууль

 Утас: (976) 75773415
Сургалтын албаны утас:  (976) 75773318
Цахим шуудан: info@eit.edu.mn

ЯПОН УЛСЫН АКИТА МУЖИЙН ИХ СУРГУУЛЬ БОЛОН КООСЭН КОЛЛЕЖТОЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛСЭН ОЮУТАН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ

ЯПОН УЛСЫН АКИТА МУЖИЙН ИХ СУРГУУЛЬ БОЛОН КООСЭН КОЛЛЕЖТОЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛСЭН ОЮУТАН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ

2025 онд ЭЦИС-ийн оюутнууд Япон Улсын Акита мужид зочилсон бол энэ удаагийн хөтөлбөр улам бүр өргөжин Акита КООСЭН болон Акита их сургуулийн нийт 9 оюутан, 3 багш, профессорын бүрэлдэхүүнтэй Эрдэнэт цогцолбор их сургуульд зочлон, оюутан солилцоо, сургалт, соёлын хөтөлбөрт хамрагдлаа. 9 сарын 19-26 өдрүүдэд энэхүү оюутан солилцоо хөтөлбөр хэрэгжсэн юм.

Айлчлалын хүрээнд 🏫 Эрдэнэт цогцолбор их сургуулийн үйл ажиллагаа, сургалтын орчинтой танилцаж, Эрдэнэт Коосэний багшийн туршилтын хичээлд оролцох, 🎤 Эрдэнэт КООСЭН-ийн оюутнуудын бэлтгэсэн “Монгол соёл концерт”-ыг үзэж, морин хуур, монгол дуу, бүжиг, урлагийн соёлтой танилцах, уламжлалт тоглоом наадгайтай танилцан шагайгаар тоглох болон монголын уламжлалт зан заншлыг япон оюутнуудад танилцуулж, мөн тухайн өдөр монгол япон оюутнууд хамтран монгол хоол болох бууз хийж соёлын харилцааны үйл ажиллагаанд оролцлоо. Үргэлжлүүлэн 🏭 Эрдэнэт Хивс ХХК, Ногоон хөгжлийн төв, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ зэрэг газруудаар зочилж үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. 🔬 Үүнээс гадна “Оюутны амьдрал” сэдвийн хүрээнд Акита их сургууль, Акита Коосэн, ЭЦИС, Эрдэнэт Коосэний оюутнууд өөрсдийн сургалтын үйл ажиллагаа, Оюутны зөвлөл, клубын үйл ажиллагааны талаар харилцан мэдээлэл солилцов. Мөн айлчлалын үеэр оюутнууд өөрсдийн судалгааны ажлаа танилцуулж, мэргэжлийн чиглэлээр харилцан суралцах, цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцсон юм.

Хаалтын хөтөлбөрийн үеэр оролцогч оюутнууд хийсэн ажлаа дүгнэн, мөн Япон оюутнууд монгол залуусын бие даасан байдал, зочломтгой чанар, сэргэлэн цовоо зан болон олон зүйлсийг хийж амжуулдаг чадварыг үнэлж, тэднээс ихээхэн урам зориг авсан талаар сэтгэгдлээ хуваалцлаа.

Алс холын Акита мужаас хүрэлцэн ирсэн хүндэт зочид, оюутан залуусын цаашдын сурлага, хөдөлмөр болон судалгааны ажилд нь өндөр амжилт хүсэе.

Энэ нийтлэлийг хуваалцах :