Эрдэнэт цогцолбор их сургуулийн “Эрдэмтдийн индэр” уулзалт-семинар 2026 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Энэ удаагийн семинарт Япон Улсын Акита их сургуулийн Биологийн нөөцийн шинжлэх ухааны сургуулийн профессор Нишино Томомичи болон тус сургуулийн докторант судлаач Ч.Энхчимээ мөн зочин профессороор Акита Үндэсний Технологийн Коллежийн (Коосэн) Бүтээлч системийн инженерчлэлийн тэнхимийн профессор Ишикава Юүичи нар оролцлоо.
Уулзалтын үеэр профессор Нишино Томомичи “Хэмжээг нь хянасан ZnO буюу цайрын ислийн нано бөөмсийг шингэн фазаар нийлэгжүүлэх болон тэдгээрийн оптик шинж чанарыг тодорхойлох нь” судалгаа мөн докторант судлаач Ч.Энхчимээ “Монгол улсын Эрдэнэт уурхайн зэсийн хүдрийн овоолгын ойролцоох хөрсөн дэх хүнд металлын үнэлгээ” сэдвээр өөрсдийн хийж гүйцэтгэсэн судалгааны ажлын үр дүн, эрдэм шинжилгээний илтгэлээ сонирхуулж, оролцогчдод туршлагаасаа хуваалцлаа.
Семинарын төгсгөлд оролцогчид илтгэгчдээс сонирхсон асуултдаа хариулт авч, идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүлэв. Мөн өөрсдийн судалгааны ажилд шаардлагатай нөөц бололцоо болон Акита их сургууль, Акита коллежтой хамтран ажиллах боломжуудын талаар санал бодол, мэдээлэл солилцсон үр дүнтэй уулзалт семинар боллоо.
Судлаачдынхаа цаашдын судалгаа, шинжилгээний ажилд нь өндөр амжилт хүсье.


