Эрдэнэт цогцолбор их сургууль

 Утас: (976) 75773415
Сургалтын албаны утас:  (976) 75773318
Цахим шуудан: info@eit.edu.mn

“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ЫН ЗАХИАЛГАТ СУДАЛГААНЫ АЖЛЫН ЯВЦЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ЫН ЗАХИАЛГАТ СУДАЛГААНЫ АЖЛЫН ЯВЦЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

ЭЦИС нь 2026 оны эхний хагас жилд ХМТАЦ болон Эдийн засгийн хэлтсийн захиалгаар хоёр судалгааны ажлыг амжилттай гүйцэтгэж, захиалагч талд хүлээлгэн өгсөн. Тодруулбал, “Үйлдвэрийн газрын технологийн процесст ашигладаг удирдлагын контроллер Honeywell C300, шингэн дээжийн Амдел МЕР-300 анализаторын үр ашгийн судалгаа” ажлыг Суурь шинжлэх ухааны тэнхим болон Бизнес удирдлагын тэнхим хамтран, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын нийт хүчин зүйлийн бүтээмж, үйлдвэрлэл, зардлын үр ашгийн судалгааг Бизнес удирдлагын тэнхим тус тус амжилттай гүйцэтгэсэн. ЭШХАТ нь батлагдсан хуваарийн дагуу  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захиалгат судалгааны ажлуудын явц, үр дүнг хэлэлцэх хурлыг 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдөр зохион байгууллаа. Энэ удаагийн хэлэлцүүлгээр Уул уурхайн тэнхимийн гүйцэтгэж буй “Ил уурхайн гадаад овоолгуудын гадаргын усны нөлөөллийг бууруулах, гидрологийн урсцын загварчлал боловсруулах судалгаа”, Механикийн тэнхимийн гүйцэтгэж буй “Ил уурхайн шүүрлийн усыг зайлуулах төхөөрөмж болон гадаад сүлжээний оновчтой хувилбар боловсруулах боломжийн судалгаа”, “Автотээврийн цехийн үйл ажиллагаанд хэрэглэж буй хий, шингэний системийн ашиглалтын судалгаа” -ны ажлын хэрэгжилтийн явц, үр дүнг танилцуулж, цаашид анхаарах асуудлуудын талаар санал солилцлоо.

Энэ нийтлэлийг хуваалцах :