ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулиас их, дээд сургуулийн оюутан, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын техник сэтгэлгээ, зохион бүтээх чадварыг хөгжүүлэх, инженерчлэл, технологийн салбарын мэдлэг, ур чадварыг сорих зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Автомат робот-2026” тэмцээн 2026 оны 11 дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд боллоо.
32 дахь удаагаа зохион байгуулагдсан тус тэмцээнд Эрдэнэт цогцолбор их сургуулийн Мэдээллийн технологийн хөтөлбөрийн Хиймэл оюун ухаан, роботын дугуйлангийн 3 дугаар курсийн оюутнууд оролцож, “Шулуун замын уралдаан” төрөлд нийт 28 багаас амжилттай өрсөлдөн II байр эзэллээ.
Энэхүү амжилт нь оюутнуудын онолын мэдлэгээ практикт хэрэгжүүлэх, роботын программчлал, удирдлага, зохион бүтээх ур чадвараа хөгжүүлэх, багаар ажиллах чадвараа хөгжүүлсний үр дүн юм.
Оюутнуудыг тэмцээнд бэлтгэн оролцуулсан удирдагч багш А.Түвшинжаргал болон амжилт гаргасан оюутнууддаа баяр хүргэж, өндөр амжилт хүсье!



