Эрдэнэт цогцолбор дээд сургууль

“ЭРДЭНЭТ ХОТЫН ТУЛГАМДСАН АСУУДАЛ, ГАРЦ ШИЙДЭЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Эрдэнэт хотын өдрийг угтан зохион байгуулагддаг “ЭРДЭНЭТ ХОТЫН ТУЛГАМДСАН АСУУДАЛ, ГАРЦ ШИЙДЭЛ” эрдэм шинжилгээний хурал 2024 оны 12 сарын 06-ны өдөр “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Лекцийн зааланд боллоо. Хурлыг нээж Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн захирал доктор (PhD) Д.Зоригтхүү нар үг хэлэв.  

Орхон аймгийн ЗДТГ-аас санхүүжүүлэн, аймгийн Боловсролын газар ба “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль хамтран зохион байгуулдаг энэхүү хуралд 10 илтгэл хэлэлцэгдэн шилдэгүүдээ тодруулав.

Шүүгчдийн бүрэлдэхүүнд:

  1. “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн зөвлөх профессор, Техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Төрийн шагналт, Гавьяат уурхайчин Ж.Баатархүү
  2. “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (PhD) Д.Заяабаатар
  3. “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Санхүү, менежментийн тэнхимийн багш, доктор (PhD) Б.Батгэрэл
  4. Орхон аймгийн Боловсролын газрын ахлах арга зүйч Д.Энхцэцэг (MSc)
  5. Орхон аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Б.Ууганцэцэг (MSc) нар ажиллалаа.

Тэргүүн байранд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын, ШУТИС-ийн харьяа “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Санхүү, менежментийн тэнхимийн багш Х.Адьяацогт, Д.Баяржаргал, Л.Буяндулам нарын “Эрдэнэт хотын нийтийн тээврийн салбарт тулгамдаж буй асуудлыг үйлчилгээний чанарын аргаар тодорхойлох нь” сэдэвт илтгэл;

Дэд байранд Орхон аймгийн Ерөнхий боловсролын 4-р сургуулийн П.Одончимэг ахлагчтай баг судлаачдын олон жилийн бүтээлч судалгааны үр дүн болох “Гэрийн даалгаврын талаарх сурган хүмүүжүүлэх харилцааны ёс зүйн асуудал, шийдэл” сэдэвт илтгэл;

Гутгаар байранд ЭУДТС ОНӨХК-ийн  инженер Д.Содномжамцын хэлэлцүүлсэн “Эрдэнэт хотын төвлөрсөн ус хангамжийн системд тулгамдаж буй асуудал” сэдэвт илтгэл тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Орхон аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн багш нар, БОЭТ, Мал эмнэлгийн газрын эмч, судлаачид, ЭУДТС ОНӨХК-ийн мэргэжилтнүүд, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрлэл, технологийн парк төслийн нэгж, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн эрдэмтэн судлаачид, багш, оюутнууд оролцсон энэхүү хурал боловсрол, эрүүл мэнд, хүүхдийн хүмүүжил төлөвшил, хотын ус дулаан хангамж, малын эрүүл мэнд, удмын сан, нийтийн тээврийн чанар хүртээмж, хэрэглэгчийн сэтгэл ханамж, гудамжны гэрэлтүүлэг зэрэг асуудлуудыг судалгаа тооцоо, баримтанд тулгуурлан хэлэлцэж, асуудлын гарц, шийдэл арга замыг санал болгон амжилттай явагдаж өндөрлөлөө.

Эрдэнэтийн овооны дэргэд

Эрдмийн овоо сүндэрлэх болтугай!

Энэ нийтлэлийг хуваалцах :