Эрдэнэт цогцолбор их сургууль

 Утас: (976) 75773415
Сургалтын албаны утас:  (976) 75773318
Цахим шуудан: info@eit.edu.mn

ШИНАГАВА ДҮҮРГИЙН ИНТЕРНШИП ХӨТӨЛБӨРТ КООСЭН ХӨТӨЛБӨРИЙН 8 ОЮУТАН ТЭНЦЛЭЭ.

ШИНАГАВА ДҮҮРГИЙН ИНТЕРНШИП ХӨТӨЛБӨРТ КООСЭН ХӨТӨЛБӨРИЙН 8 ОЮУТАН ТЭНЦЛЭЭ.

Япон Улсын Токио хотын Шинагава дүүрэгт 2027 оны 01 сарын 10 өдрөөс 2027 оны 02 сарын 06 өдөр хүртэл хэрэгжих интерншип хөтөлбөрт манай сургуулийн Коосэн хөтөлбөрийн 8 оюутан амжилттай шалгарлаа.

Тус хөтөлбөр нь оюутнуудад Японы аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, мэргэжлийн чиглэлээр бодит ажлын орчинд суралцах, онолын мэдлэгээ практикт хэрэгжүүлэх, олон улсын ажлын туршлага хуримтлуулах чухал боломж юм.

Энэхүү амжилт нь оюутнуудын хичээл зүтгэл, мэргэжлийн мэдлэг, ур чадвараа хөгжүүлэх эрмэлзлийн илэрхийлэл билээ. Мөн Монгол, Япон хоёр улсын боловсрол, хөдөлмөр эрхлэлт, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.

🌟 Шалгарсан 8 оюутандаа халуун баяр хүргэж, цаашдын сургалт, дадлагадаа өндөр амжилт гаргахыг хүсье!

Энэ нийтлэлийг хуваалцах :