Японы Акита Чюүо ахлах сургуулийн дөрвөн сурагч, хоёр багшийн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид 2026 оны 10 дугаар сарын 01-нээс 04-ний өдрүүдэд Эрдэнэт цогцолбор их сургуульд айлчиллаа.
Төлөөлөгчид айлчлалынхаа хүрээнд Эрдэнэт цогцолбор их сургуулийн (ЭЦИС) ахлах сургууль болон Коосэн хөтөлбөрийн үйл ажиллагаатай танилцаж, туршилтын болон хамтарсан хичээлүүдэд биечлэн оролцсон юм.
Мөн тэднийг ЭЦИС-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Пүрэвдорж, Ахлах сургуулийн менежер Г.Шинэтуяа нар хүлээн авч уулзан, ахлах сургуулийн сургалтын тогтолцоо, сайн туршлагын талаар санал солилцов.
Японы Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн яамнаас Акита Чюүо ахлах сургуульд “Super Science High School” (SSH) хөтөлбөрийг хэрэгжүүлдэг бөгөөд улсаас тусгайлан төсөв хуваарилдаг байна. Уг төсвийн хүрээнд тус сургууль нь шилдэг сурагчдаа гадаад орнуудын ахлах сургуулиудын туршлагыг судлах, эх орноо төлөөлөн оролцох боломжоор хангадаг байна.
Айлчлалын сүүлийн өдрүүдэд төлөөлөгчид Ногоон хөгжлийн төслийн нэгж болон “Эрдмин” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Түүнчлэн Коосэн хөтөлбөрийн оюутнуудтай хамтран нүүдэлчин малчин өрхийн өдөр тутмын амьдралтай танилцаж, морь унах зэргээр Монголын ахуй соёл, орон нутагтай танилцах танин мэдэхүйн туршлагад хуримтлуулсан юм.



