Эрдэнэт цогцолбор их сургууль болон М.Дэлгэрмаа захиралтай “Жи энд Ди Девелопмент” ХХК-ийн дэргэдэх Мика
Монголия сургалтын төвийн хамтын ажиллагааны хүрээнд тус сургуулийн сургалт, судалгааны орчныг сайжруулах, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, 86 инчийн 2 ширхэг ухаалаг дэлгэц хандивласан Мика
Монголия сургалтын төвийн хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Та бүхний энэхүү дэмжлэг нь багш, оюутнуудын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, сургалтын үйл ажиллагаанд орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Боловсролын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, байгууллага хоорондын хамтын ажиллагааг бодит үйл хэрэг болгон хэрэгжүүлж буй Та бүхний ажил үйлсэд өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
ЭРДЭНЭТ ЦОГЦОЛБОР ИХ СУРГУУЛИЙН ХАМТ ОЛОН

