Эрдэнэт цогцолбор дээд сургууль

Мэдээ

Нүүрний хэсгийн мэдээг оруулдаг категори

Солонгос хэлний сургалт зарлагдлаа

“Эрдэнэт цогцолбор” их сургуулийн Гадаад хэлний төвөөс зохион байгуулж байгаа Солонгос хэлний модуль 1 (анхан шат) цахим сургалтад хамрагдаарай. Энэхүү сургалтад хамрагдсанаар Хангыль үсгийг уншиж бичих, өөрийгөө танилцуулах, өдөр тутмын энгийн яриа өрнүүлэх, үндсэн дүрэм, өгүүлбэрийн бүтцийг ойлгож хэрэглэх чадвартай болно. Мөн сонсох, унших, ярих, бичих суурь чадварыг системтэйгээр эзэмшинэ.

Солонгос хэлний сургалт зарлагдлаа Read More »

Япон Улсын Ишикава мужийн захиргаатай уулзалт хийлээ

      Таб Солюшн ХХК-ийн хамтын ажиллагааны хүрээнд Япон Улсын Ишикава мужийн захиргаатай 2026 оны 01 сарын 30-ны өдөр цахимаар уулзалт хийлээ.       Уулзалтаар манай сургуулийн хэрэгжүүлж буй япон хэлний сургалтын хөтөлбөр, сургалтын зохион байгуулалт, мөн Япон Улстай хэрэгжүүлж буй бусад хамтын ажиллагааны чиглэлүүдийн талаар харилцан мэдээлэл солилцов.       Ишикава

Япон Улсын Ишикава мужийн захиргаатай уулзалт хийлээ Read More »

“ЭРДМИЙН БАЯР” ХҮНДЭТГЭЛ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО.

“Эрдэнэт цогцолбор” их сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилийн намрын улирлын 27 дахь удаагийн төгсөлтийн “Эрдмийн баяр”-ын үйл ажиллагаа 2026 оны 01-р сарын 21-ний өдөр буюу өнөөдөр ёслол төгөлдөр болж байна. Тус сургуульд Инженер технологи чиглэлийн Уул уурхайн ашиглалтын технологи, Ашигт малтмалын баяжуулалтын технологи, Уул уурхайн машин тоног төхөөрөмж, Нийгмийн ухааны чиглэлийн Санхүү, Нягтлан бодох бүртгэл,

“ЭРДМИЙН БАЯР” ХҮНДЭТГЭЛ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО. Read More »

“DIGITAL MOVE” төслийн хаалтын олон улсын хуралд оролцов

Европын Холбооны Erasmus+ хөтөлбөрийн санхүүжилттэй, дээд боловсролын салбарын дижитал шилжилтийг дэмжих зорилготой “DIGITAL MOVE” төслийн хаалтын олон улсын хурал 2026 оны 1 дүгээр сарын 15–16-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Da Nang хотод зохион байгуулагдаж байна. Тус төсөл нь дээд боловсролын байгууллагуудын сургалт, судалгаа, удирдлагын үйл ажиллагаанд дижитал шийдлийг нэвтрүүлэх, дижитал тэгш бус байдлыг бууруулах, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд

“DIGITAL MOVE” төслийн хаалтын олон улсын хуралд оролцов Read More »

Англи хэлээр илтгэх уралдаанд оюутнууд оролцлоо

Орхон аймгийн Насан туршийн суралцахуйн төв дээр хэрэгждэг “Иргэдийнгадаадхэлний_хөтөлбөр”-ийн хүрээнд явагддаг “let’s speak English” клубийн нэрэмжит “ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ БИДНИЙ НҮДЭЭР” сэдэвт англи хэлээр илтгэх уралдаанд ШУТИС-ийн харьяа “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Гадаад хэлний орчуулга хөтөлбөрийн 1, 2, 3-р түвшний ангийн оюутнууд амжилттай оролцлоо. Тус уралдаанд оролцсон ЕБС-ийн сурагч, их дээд сургуулийн оюутан залуус НҮБ-ын

Англи хэлээр илтгэх уралдаанд оюутнууд оролцлоо Read More »

Шинэ оны мэнд хүргэе.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын, ШУТИС-ийн харьяа Ш.Отгонбилэгийн нэрэмжит “ЭРДЭНЭТ ЦОГЦОЛБОР” дээд сургуулийн эрдэмтэн багш, ажилтан, ахмадууд, оюутан суралцагчид, хамтран ажилладаг байгууллага, төгсөгчид та бүхэнд айлчлан ирж буй 2026 оны шинэ жилийн баярын мэнд хүргэе.

Шинэ оны мэнд хүргэе. Read More »

“ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖИЛ – 2025” ЧУУЛГАНД ОРОЛЦЛОО

            ШУТИС-ийн Залуучуудын хөгжлийг дэмжих холбоотой хамтран “ШУТИС-ийн стратеги төлөвлөгөө 2030”-ийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, ШУТИС -ийн бүрэлдэхүүн, харьяа сургуулиудын залуу багш, ажилтнуудын танилцах боломжийг бүрдүүлэх, дуу хоолойг сонсох, тэдний хүсэл зорилгыг нэгтгэх, сургуулийн хөгжил дэвшилд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зорилготой 2025 оны 12-р сарын 12-ны өдөр “ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖИЛ – 2025” чуулганд “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн залуу

“ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖИЛ – 2025” ЧУУЛГАНД ОРОЛЦЛОО Read More »

ЗӨВЛӨХ ИНЖЕНЕРҮҮД, МЭРГЭШСЭН ИНЖЕНЕРҮҮД БА ДОКТОР СУДЛААЧДЫН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАЛДЛАА

Үйлдвэрийн газарт ажиллаж буй зөвлөх, мэргэшсэн инженерүүд болон докторын зэрэг хамгаалсан судлаачдын судалгааны ажлыг танилцуулах, тэдгээрийн оюуны бүтээлийг үйлдвэрийн үйл ажиллагаанд шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн уялдаа холбоонд тулгуурлан нэвтрүүлэх зорилгоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын зөвлөх инженерүүд, мэргэшсэн инженерүүд ба доктор судлаачдын уулзалт”-ыг цуврал болгон зохион байгуулахаар манай сургууль ажиллаж байна. Энэхүү цуврал уулзалт “Эрдэнэт үйлдвэрийн нөхцөлд их хромт

ЗӨВЛӨХ ИНЖЕНЕРҮҮД, МЭРГЭШСЭН ИНЖЕНЕРҮҮД БА ДОКТОР СУДЛААЧДЫН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАЛДЛАА Read More »