“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР-45” Эрдэм шинжилгээний хурлын “Эрдэс боловсруулалт, металлурги” салбарын шилдгүүд тодорлоо
Монгол улсын баатар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 45 жилийн ой, “Эрдмийн уурхай” боловсролыг дэмжих сарын аяны хүрээнд зохион байгуулагдсан “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР-45” Эрдэм шинжилгээний хурлын хоёр дахь өдрийн “Эрдэс боловсруулалт, металлурги” салбар хуралдаан 2023 оны 09 сарын 15-ны өдөр “Эрдэнэт цогцолбор” дээд сургуульд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Шүүгчдийн бүрэлдэхүүнээр: Шинжлэх ухааны академич, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн […]