“Эрдэнэт цогцолбор” дээд сургууль Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуультай хамтран ажиллах гэрээ үзэглэлээ
“Эрдэнэт цогцолбор” дээд сургууль нь Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуультай 2024 оны 7 сарын 9-ны өдөр сургалт, судалгаа, академик түншлэлийг хөгжүүлэх,бэхжүүлэх, соёлын олон янз байдлыг таниулах, дэлгэрүүлэх, суралцагчдын цагийн бүтээмжийг нэмэгдүүлэх, нийгмийн үр өгөөжтэй харилцааг бий болгох зорилгоор хамтран ажиллах гэрээг 5 жилийн хугацаатай үзэглэлээ.