Эрдэнэт цогцолбор дээд сургууль

Эрдэм шинжилгээ

Эрдэм шинжилгээний мэдээнүүдийг оруулна

“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Инженер, технологийн салбарын “Эрдмийн чуулган” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа.

 “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн Инженер, технологийн салбарын “Эрдмийн чуулган” эрдэм шинжилгээний хурал 2024 оны 03-р сарын 21-ний өдөр хичээлийн 1-р байрны Лекцийн танхимд зохион байгуулагдлаа.   2007 оноос хойш 25 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа энэхүү хуралд нийт 14 илтгэл хэлэлцэгдэж: Оюутны төрөлд: Тэргүүн байр – “Жолоочийн зүүрмэглэлт таних хиймэл оюун ухааны […]

“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Инженер, технологийн салбарын “Эрдмийн чуулган” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа. Read More »

“EIT–ЭРДЭМТДИЙН ИНДЭР, ДОКТОРАНТУУДЫН УУЛЗАЛТ, СЕМИНАР” БОЛЛОО.

“EiT – Эрдэмтдийн индэр,  Докторантуудын уулзалт, семинар” 2-р сарын 2-нд Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн лекцийн танхимд болов. Уулзалт семинараар “Докторын ажлыг хэрхэн бүтээмжтэйгээр хийх” тухай ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн доктор (Ph.D) Д.Илчгэрэл, эрдэм шинжилгээний өгүүлэл бичих талаар ЭЦДС-ийн Нийгмийн ухааны салбарын доктор (Ph.D) Н.Амаржаргал нар илтгэл тавьж хэлэлцүүлэв. Мөн ШУТИС ба МУИС-ийн докторантурын сургалт,

“EIT–ЭРДЭМТДИЙН ИНДЭР, ДОКТОРАНТУУДЫН УУЛЗАЛТ, СЕМИНАР” БОЛЛОО. Read More »

ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

ЭЦДС ба Өвөр Монголын “Бүс ба зам олон улсын сургалт, судалгаа, туршилт, эрдэм шинжилгээний хүрээлэн” хооронд 2024 оны 1-р сарын 10-ны өдөр хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав. Энэхүү санамж бичигт ЭЦДС-ийн захирал Д.Зоригтхүү, Бүс ба зам хүрээлэнгийн захирал Б.Мөнгөнваанчиг нар гарын үсэг зурсан бөгөөд талууд сургалт, эрдэм шинжилгээний чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн хамтран ажиллахаар тохиролцов.

ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ Read More »

“ЭРДЭНЭТ ХОТЫН ТУЛГАМДСАН АСУУДАЛ, ГАРЦ ШИЙДЭЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Эрдэнэт хотын өдрийг тохиолдуулан Эрдэнэт хотын тулгамдсан асуудлыг бүхий л салбарын хүрээнд шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлж, орон нутгийн нөөц бололцоонд түшиглэсэн гарц шийдлийг эрэлхийлэх, шинэ санал санаачилга дэвшүүлэх, харилцан туршлага солилцох, бүс нутгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах, эрдэмтэн судлаачдын судалгааны ажлын үр дүнг сурталчлах зорилгоор Орхон аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газартай хамтран зохион байгуулсан

“ЭРДЭНЭТ ХОТЫН ТУЛГАМДСАН АСУУДАЛ, ГАРЦ ШИЙДЭЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Read More »

МОНГОЛ-ОРОСЫН НАЙРАМДАЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ 63 ДАХЬ ӨДРҮҮДИЙН ХҮРЭЭНД  ЦУВРАЛ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийн хүрээнд “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Орос хэлний төв нь Орхон аймгийн ЗДТГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэмжлэгээр бүс, аймаг, орон нутгийн орос хэлний багш нар,  оюутан сурагчдыг өргөн хамруулсан олон талт үйл ажиллагааг 2023 оны 10 сарын 15-ны өдрөөс 11 сарын 30-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.  ЭҮСТИС-ийг сурталчлах үйл ажиллагаа Орос,

МОНГОЛ-ОРОСЫН НАЙРАМДАЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ 63 ДАХЬ ӨДРҮҮДИЙН ХҮРЭЭНД  ЦУВРАЛ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА Read More »

ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ШИЛДГИЙН ШИЛДЭГ ИЛТГЭЛЭЭР ШАЛГАРЛАА

Залуу судлаачдын Мишээл хүрээлэнгээс зохион байгуулдаг олон улсын эрдэм шинжилгээний 6-р хурал 2023 оны 11 сарын 24-нөөс 25-ны өдрүүдэд цахим болон танхим (South Korea, Busan) хэлбэрээр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус хуралд доктор болон докторант, магистр болон магистрант оюутан, судлаачдын төрлүүдээр нийт 50 илтгэл хэлэлцэгдсэнээс “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн багш Д.Оюу-Эрдэнэ, Д.Сансар нарын “Орхон аймгийн

ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ШИЛДГИЙН ШИЛДЭГ ИЛТГЭЛЭЭР ШАЛГАРЛАА Read More »

МУИС-ИЙН ХАРЬЯА НАНО ШИНЖЛЭХ УХААН, НАНО ТЕХНОЛОГИЙН ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

“Эрдэнэт цогцолбор” дээд сургууль МУИС-ийн харьяа Нано шинжлэх ухаан, Нано технологийн төвтэй хамтран ажиллах гэрээг 2023 оны 11 сарын 23-ны өдөр байгууллаа. Гэрээний зорилго нь эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны хамтын ажиллагааг бүх талаар хөгжүүлэхэд чиглэгдэх бөгөөд энэхүү зорилгын хүрээнд хамтарсан судалгааны лаборатори байгуулан инновацид суурилсан хамтарсан судалгааны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, судалгааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх,

МУИС-ИЙН ХАРЬЯА НАНО ШИНЖЛЭХ УХААН, НАНО ТЕХНОЛОГИЙН ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА Read More »

“Эрдэнэт хотын тулгамдсан асуудал, гарц шийдэл” Эрдэм шинжилгээний хурал

Эрдэнэт хотын тулгамдсан асуудлыг бүхий л салбарын хүрээнд шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлж, орон нутгийн нөөц бололцоонд түшиглэсэн гарц шийдлийг эрэлхийлэх зорилгоор 2023 оны 12 сарын 8-ны өдөр “ЭРДЭНЭТ ХОТЫН ТУЛГАМДСАН АСУУДАЛ, ГАРЦ ШИЙДЭЛ” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдана. Өгүүлэл хүлээн авах эцсийн хугацаа: 2023 оны 11 сарын 27-ны өдөр.

“Эрдэнэт хотын тулгамдсан асуудал, гарц шийдэл” Эрдэм шинжилгээний хурал Read More »

“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР-45” Эрдэм шинжилгээний хурлын “Эрдэс боловсруулалт, металлурги” салбарын шилдгүүд тодорлоо

Монгол улсын баатар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 45 жилийн ой, “Эрдмийн уурхай” боловсролыг дэмжих сарын аяны хүрээнд зохион байгуулагдсан “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР-45” Эрдэм шинжилгээний хурлын хоёр дахь өдрийн “Эрдэс боловсруулалт, металлурги” салбар хуралдаан 2023 оны 09 сарын 15-ны өдөр “Эрдэнэт цогцолбор” дээд сургуульд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.  Шүүгчдийн бүрэлдэхүүнээр: Шинжлэх ухааны академич, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн

“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР-45” Эрдэм шинжилгээний хурлын “Эрдэс боловсруулалт, металлурги” салбарын шилдгүүд тодорлоо Read More »

“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР-45” Эрдэм шинжилгээний хурлын эхний өдөр амжилттай болж өнгөрлөө

     Монгол улсын баатар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 45 жилийн ой, “Эрдмийн уурхай” боловсролыг дэмжих сарын аяны хүрээнд зохион байгуулагдсан “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР-45” Эрдэм шинжилгээний хурлын эхний өдрийн “Геологи, уул уурхай, экологи”, “Уул уурхайн хаалтын менежмент” болон “Нийгмийн асуудлын” салбар хуралдаан 2023 оны 09 сарын 14-ний өдөр “Эрдэнэт цогцолбор” дээд сургуульд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.  

“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР-45” Эрдэм шинжилгээний хурлын эхний өдөр амжилттай болж өнгөрлөө Read More »