Эрдэнэт цогцолбор дээд сургууль

Мэдээ

Нүүрний хэсгийн мэдээг оруулдаг категори

СУДАЛГААНЫ АЖЛЫН УРЬДЧИЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

“Эрдэнэт цогцолбор” дээд сургууль нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захиалгаар 10 судалгааны ажил, 5 зөвлөх үйлчилгээний ажил гүйцэтгэж байна. Эдгээр ажлуудын тайлангийн урьдчилсан хэлэлцүүлэг 2024 оны 11 сарын 22-ны өдөр болж өнгөрлөө. “Баяжуулах үйлдвэрийн нунтаглан баяжуулах хэсгийн цахилгаан тоноглол дээр эрчим хүчний алдагдлыг тодорхойлох” судалгааны ажлын тайланг Эрчим хүч, мэдээллийн технологийн тэнхимийн эрхлэгч Ч.Отгончимэг, “Баяжуулах үйлдвэрийн […]

СУДАЛГААНЫ АЖЛЫН УРЬДЧИЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО Read More »

“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Эрчим хүч, мэдээллийн технологийн тэнхимийн баг “Инновацын эзэд” нэвтрүүлэгт оролцож 3-р байранд шалгарлаа.

Жил бүр Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагддаг “Инновацын эзэд” нэвтрүүлэгт Эрдэнэт цогцолбор дээд сургууль -ийн Мэдээллийн технологийн оюутан А. Жаргалмаа, Г. Солонго, Б. Төгөлдөр, дэд профессор А.Түвшинжаргал нарын бүтээл 130 -н багаас 3-р байранд шалгарлаа. Тус сургуулийн Erdenet divers баг уг тэмцээнд Эрдэнэт хотоо төлөөлөн Жолоочийн зүүрмэглэлт илрүүлэх хиймэл оюун ухаан бүхий системийг

“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Эрчим хүч, мэдээллийн технологийн тэнхимийн баг “Инновацын эзэд” нэвтрүүлэгт оролцож 3-р байранд шалгарлаа. Read More »

ШУТИС-ийн Оюутны спортын X наадам амжилттай зохион байгуулагдлаа

ШУТИС-ийн Оюутны спортын X их наадмын Сагсанбөмбөгийн төрөлд “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн  эрэгтэй баг тамирчид амжилттай оролцож Гуравдугаар байр эзэлж, Хүрэл медалийн эзэд боллоо.

ШУТИС-ийн Оюутны спортын X наадам амжилттай зохион байгуулагдлаа Read More »

“ЭРДЭНЭТ ЦОГЦОЛБОР” ДЭЭД СУРГУУЛЬ АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН СУРГУУЛЬ, НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХҮРЭЭЛЭНТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ ҮЗЭГЛЭЛЭЭ

“Эрдэнэт цогцолбор” дээд сургууль нь Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнтэй сургалт судалгааны ажил гүйцэтгэх, олон улсын төсөл хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, инновацад суурилсан судалгаа хөгжүүлэлтийн ажил хийж, үр дүнг үйлдвэрлэл, практикт туршин нэвтрүүлэх, судалгаа, эрдэм шинжилгээний ажил, төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зөвлөх баг байгуулан ажиллах

“ЭРДЭНЭТ ЦОГЦОЛБОР” ДЭЭД СУРГУУЛЬ АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН СУРГУУЛЬ, НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХҮРЭЭЛЭНТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ ҮЗЭГЛЭЛЭЭ Read More »

МОНГОЛД КООСЭН-ТЕХНОЛОГИЙН КОЛЛЕЖ БАЙГУУЛАГДСАНЫ 10 ЖИЛИЙН ОЙН ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Монголд Коосэн-Технологийн коллеж байгуулагдсаны 10 жилийн ойн форум Япон улсын Токио хотод зохион байгуулагдлаа. Энэхүү форумд хамтран ажилладаг Японы коосэн, их дээд сургууль, ААН-ийн төлөөлөл, төгсөгчид оролцлоо. 10 жилийн ойн нэрэмжит эрдэм шинжилгээний хуралд Япон болон Монголын Коосэнгийн багш нар илтгэл тавьж, баярын хуралд Япон улсад суугаа элчин сайд Б.Баярсайхан, Токио хотын Шинагава дүүргийн дарга

МОНГОЛД КООСЭН-ТЕХНОЛОГИЙН КОЛЛЕЖ БАЙГУУЛАГДСАНЫ 10 ЖИЛИЙН ОЙН ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. Read More »

ХӨТӨЛБӨРИЙН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ШИНЖЭЭЧИЙН БАГ АЖИЛЛАЖ БАЙНА

2024 оны 11 дүгээр сарын 01, 02-ны өдрүүдэд Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндэсний Зөвлөл /БМИҮЗ/-ийн 3 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн баг “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн “Цахилгаан системийн автоматжуулалт” хөтөлбөрийг магадлан итгэмжлэх үйл ажиллагаа явагдаж байна. Хөтөлбөрийг магадлан итгэмжлэх шинжээчийн багийн ахлагчаар Мандах Их Сургуулийн Инженерийн хөтөлбөрийн ахлах багш доктор, дэд профессор Х.Мөнхцоож, багийн гишүүдээр Техник Технологийн Дээд

ХӨТӨЛБӨРИЙН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ШИНЖЭЭЧИЙН БАГ АЖИЛЛАЖ БАЙНА Read More »

“Бие даалтын 7 хоног”-ийн хүрээнд Орхон аймгийн 13-р сургуулийн XII ангийн сурагчид “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн үйл ажиллагаа, лаборатори орчинтой танилцлаа.

Боловсролын сайдын 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн “Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай” А/01 дүгээр тушаалаар аймаг, сум, багийн болон нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг баталсан бөгөөд 2024-2025 оны хичээлийн жилийн бүтцэд I улирлын 9 дэх долоо хоног буюу X/28-XI/01 өдрүүдэд “Бие даалтын 7 хоног” байхаар тусгасан. Тус “Бие даалтын 7

“Бие даалтын 7 хоног”-ийн хүрээнд Орхон аймгийн 13-р сургуулийн XII ангийн сурагчид “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн үйл ажиллагаа, лаборатори орчинтой танилцлаа. Read More »

ХӨТӨЛБӨРИЙН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ШИНЖЭЭЧИЙН БАГ АЖИЛЛАЖ БАЙНА

2024 оны 10 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндэсний Зөвлөл /БМИҮЗ/-ийн 8 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн баг “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн “Уул уурхайн ашиглалтын технологи”, “Мэдээллийн технологи” хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлэх үйл ажиллагаа явагдаж байна. Хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлэх шинжээчийн багийн бүрэлдэхүүнд БМИҮЗ-ийг төлөөлж хэлтсийн дарга, доктор Б.Оюунцэцэг, “Уул уурхайн ашиглалтын технологи” хөтөлбөрийн шинжээчийн багийн

ХӨТӨЛБӨРИЙН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ШИНЖЭЭЧИЙН БАГ АЖИЛЛАЖ БАЙНА Read More »

JLPT ШАЛГАЛТЫН БАТЛАМЖАА ГАРДЛАА

“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Коосэн сургалтын хөтөлбөрийн оюутнууд япон хэлний JLPT шалгалт өгч тэнцсэн батламжаа авлаа. Мэргэжлийн түвшний Япон хэлтэй инженер болохоор зорьж буй оюутнууддаа баяр хүргэж, амжилтаа улам ахиулан хичээнгүйлэн шамдан суралцахыг хүсье.

JLPT ШАЛГАЛТЫН БАТЛАМЖАА ГАРДЛАА Read More »